Монголын кино уран бүтээлчид гадаад багш нараас суралцав
Чихэнд чимэгтэй
2023-08-24
Монголын кино уран бүтээлчдийг энэ сарын 1-нээс есдүгээр сарын 29-нийг хүртэл “Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөрт хамруулж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд “Кино зохиол бичих”, “Кино төсөл боловсруулах” зэрэг сэдвээр цахим болон танхимийн сургалтыг энэ сарын 1-22-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан эхний ээлжийн уран бүтээлчдэд өчигдөр батламж гардуулах арга хэмжээ болж, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүн Г.Энхбаяр, Т.Номуунзул нар оролцсон байна. Итали, Франц, Бельги зэрэг дэлхийн кино урлагийн салбарын шилдэг дөрвөн зөвлөх, хоёр багш сургалтыг удирдан явуулсан бөгөөд нийт 100 уран бүтээлч хамрагджээ. Уг хөтөлбөрөөр Соёлын яам, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, “Иргэдийн цахим оролцоо” ТББ хамтран 100 уран бүтээлчийн дунд сонгон шалгаруулалт явуулж кино зохиол бичих, хөгжүүлэх, зохиолоо төсөл болгож дэлгэцэнд гаргах хүртэл дэмжиж ажиллах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.