Монголын 60 багш “Google” компанийн сургалтад хамрагджээ
Чихэнд чимэгтэй
2023-08-24
Монгол улсын боловсролын салбарт “Google” компани 10 мянган багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлж буй. Эхний ээлжийн сургалт өнгөрсөн сарын 20-нд эхэлж 60 багш хамрагдсанаар өчигдөр БШУЯ-нд сертификатаа гардаж авчээ. Сургалтад "Medle" цахим сургуулийн багш нар болон "Teach for Mongolia" хөтөлбөрийн залуу багш нар хамрагдсан байна. Эдгээр багш нар цахим, танхим хосолсон сургалтаар цахим хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах, хувь хүнд тохирсон сургалтын загварыг бий болгох, цагийн менежмент, эцэг эх, асран хамгаалагч нартай холбоо тогтоох, сурагч бүрийн сургалтын чанарыг зөв тодорхойлох зэрэг ур чадварт суралцжээ. Мөн сургалтад хамрагдсан багш нар нь "Google for education" ахисан түвшин буюу "Google Certified Educator Level -2" шалгалтыг өгч сайн үнэлгээ авснаар албан ёсны сургагч багш болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.