images

Улаанбаатар: Монголын тамирчид Зүүн Азийн залуучуудын наадмаас 44 медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-24


   “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам долоо хоногийн турш үргэлжилж өчигдөр хаалтаа хийлээ. Монгол улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр зохион байгуулагдсан уг наадмыг эрхийг олгосон Зүүн Азийн Олимпын хороо нь есөн улсын Олимпын хороог өөртөө нэгтгэдэг ажээ. Энэ удаагийн наадамд долоон улсын 880 орчим тамирчин ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Спортын наадамд БНХАУ-ын баг, тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээрээ тэргүүлсэн бол манай улсын баг гурван алт, 13 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байранд жагслаа. “Улаанбаатар 2023" наадамд 1200 гаруй сайн дурын ажилтан, 130 орчим олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтан ажилласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.