“Qatar Airways” агаарын тээврийн компани Монголын иргэн 50 хүнийг бүхээгийн ажилтнаар авна
Чихэнд чимэгтэй
2023-08-23
Монгол улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн “Qatar Airways” компанийн ерөнхий захирал Акбар Аль-Бакертай өчигдөр уулзаж, Доха-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхийг Монгол улсын Засгийн газар бүрэн дэмжихийг мэдэгдлээ. Харин "Qatar Airways" компани хэдийнэ хоёр улсын байгуулсан “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг судалж, ирэх онд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж, шаардлагатай судалгаа хийж эхэлснээ дуулгажээ. Мөн Элчин сайд тус компанид 50 монгол залууг бүхээгийн ажилтнаар бэлтгэж, дадлагажуулах хүсэлтэй буйгаа хэлэв. Энэ саналын хариуд ойрын хугацаанд англи хэлний өндөр мэдлэгтэй, залуу насны эрэгтэй, эмэгтэй 50 хүнийг Монголоос шалгаруулж компанидаа бүхээгийн ажилтнаар авна гэжээ. Түүнчлэн Монголын талаас МИАТ компанийн шинээр худалдаж авсан “Хубилай хаан” буюу “Боинг 787-9” агаарын хөлгийн нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг тус компанид дадлагажуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Кувейт улсад суугаа Монголын Элчин сайд П.Сэргэлэн, “Qatar Airways” компанийн ерөнхий захирал Акбар Аль-Бакер нар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.