images

Японы тусламжаар Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийг засварлана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-08-23


    Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн санхүүжилтээр Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийг засварлахаар боллоо. Тус цэцэрлэгийн дээврээс дусаал гоожиж, мөөгөнцөр үүссэн бөгөөд өвөлдөө дулааны шугамын гэмтлээс үүдэн анги танхимын дулааны хэм ердөө 10 хэм байдаг ажээ. Иймд “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 45,113 доллар буюу 156,455,229 төгрөгийн санхүүжилт олгохоор болж өчигдөр Элчин сайд Х.Кобаяши, Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар гэрээнд гарын үсэг зурав. Тус хөтөлбөрийн хүрээнд 2003 онд уг дүүрэгт 160 хүүхдийн суудалтай бага сургууль барьж байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.