images

Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сар хүртэл гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-23


  "Алтан намар-2023" хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 31 байршилд энэ сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилж буй. Улаанбаатар хотын захирагчийн албанаас нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжоор хангах, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг жил бүр зохион байгуулдаг билээ. Тус үзэсгэлэн худалдаанд ихэвчлэн хөдөө орон нутгаас газар тариалан эрхлэгчид ирж оролцдог бөгөөд худалдаа эрхлэгчдээс түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авдаггүй байна. Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа болж буй байршлуудын дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс үзнэ үү.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.