Байгалийн түүхийн музейг шинээр барихад 29 тэрбум төгрөг зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-08-23
Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гаргаж, барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон билээ. Тэгвэл музейн шинэ барилгын угсралтыг гүйцэтгэх компани шалгарч, оролцогч талуудын анхны уулзалт өчигдөр Их тэнгэрийн аман дах барилгын талбайд болжээ. 6.6 га газарт 39000 м2 бүхий музейн барилга барихаар төлөвлөсөн бөгөөд нийт 138 тэрбум төгрөг зарцуулах ажээ. Харин энэ онд барилгын ажилд 29 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөж Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаад байсан юм. Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Улмаар музейн ашиглалтын хугацаа бүрэн дууссан гэж үзэж 2013 оны тавдугаар сараас олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.