Гараашны оронд ногоон байгууламж байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-08-23
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулгаж, тус талбайд ногоон байгууламж хийж, тохижуулжээ. Тодруулбал, нийт дөрвөн га талбайд явган хүний болон дугуйн, авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих хэсэг, тоглоомын талбай, ариун цэврийн байгууламж хийж дууссан байна. Мөн уг тохижуулсан талбайд наймдугаар сарын 22-26-ны хооронд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгээд байгаа ажээ. Түүнчлэн тус дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй барьсан 899 гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ. Нийслэлийн захирагчийн албаны хүний мэдээлж буйгаар одоогоор нийслэлийн хэмжээнд нийт 7000 гаруй зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаад байгаа гэнэ. Эдгээрээс 40 байршилд томоохон бүтээн байгуулалт хийх бөгөөд эхний ажил нь энэ гэнэ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 1000 орчим гарааш чөлөөлж тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.