images

ДАШТ: Монгол тамирчин 131 буудлагын тамирчнаас тавдугаар байранд шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-23


   Энэ сарын 14-нд Азербайжаны нийслэл Баку хотод болж буй буудлагын ДАШТ-д О.Есүгэн Парисын олимпод оролцох Монголын анхны эрхээ авсан билээ. Мөн үүний зэрэгцээ ДАШТ-ий 10 метр хийн урт бууны төрөлд ОУХМ Н.Баяраа 131 эрэгтэй тамирчнаас шагналт тавдугаар байранд шалгарчээ. Тэрбээр 2012 онд Лондоны олимпийн буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн төрөлд өрсөлдөж байсан бөгөөд 2006 оноос энэ спортоор буудлагын спортын мастер С.Адилбишийн удирдлага дор хичээллэсэн байна. Тус тэмцээн есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.