images

Нэг сая гаруй хүн эрт илрүүлэгт хамрагджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-22


   Жил гаруйн өмнө эхэлсэн хүн амын эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт нэг сая орчим хүн хамрагдсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус үзлэгт эрүүл мэндийн даатгалаа сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш тасралтгүй төлсөн хүн бүр урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт 1090050 хүн тус үзлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байгаа ажээ. Байршлаар нь авч үзвэл, 50.6 хувь нь нийслэлд, 49.4 хувь нь орон нутагт хамрагдсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.