images

Улаанбаатар: Долоон улсын 30 цэргийн сэтгүүлч сургалтад хамрагдаж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-22


   Монгол, Канадын Зэвсэгт хүчний хамтарсан “Цэргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах” олон улсын сургалт өчигдөр эхэллээ. Тус сургалтад Монгол, Канад, Бангладеш, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг орны 30 гаруй цэргийн сэтгүүлч, олон нийттэй харилцах ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд таван өдрийн турш Үндэсний биеийн тамирын их сургуульд үргэлжлэх юм. Хоёр улсын Зэвсэгт хүчин хамтран энэхүү сургалтыг 2016, 2018 онд зохион байгуулсан бөгөөд Канадын Үндэсний Батлан хамгаалахын цэргийн сургалт, хамтын ажиллагааны газраас санхүүжүүлж, сургагч багшаар хангаж байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.