Буудлагын тамирчин О.Есүгэн “Парис-2024” Олимпод оролцох эрх авлаа
Чихэнд чимэгтэй
2023-08-22
Буудлагын тамирчин 24 настай О.Есүгэн "Парис 2024" Олимпын наадамд оролцох Монголын анхны эрхийг авлаа. Тэрбээр наймдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 1-ны хооронд Азербайжаны Баку хотод болж буй буудлагын ДАШТ-ий урт буугаар 50 метрийн зайнаас гурван байрлалаас буудах төрөлд өчигдөр оролцож 580 оноо авснаар Олимпын эрх авав. О.Есүгэн өмнө нь "Токио 2020" наадамд оролцож урт бууны 50 метрийн зайд гурван байрлалаас буудах ангилалд 1158 оноогоор 27, 10 метрийн зайнаас хийн буугаар буудах ангилалд 624 оноогоор 25 дугаар байр эзэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.