images

300 гр цаасаар хувцас худалдаж авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-21


  “Ид шидийн орон” ТББ-аас цэцэрлэг, сургууль эхлэх гэж буйтай холбогдуулан өнгөрөгч баасан гаригт Зүүнсалаа салбарын байранд хуучин хувцасны дэлгүүр ажиллуулжээ. Тэд өнгөрсөн жил уг арга хэмжээг зохион байгуулж, хүүхдүүд хуванцар саваар хувцас сольж авч байсан бол энэ удаа 300 гр хаягдал цаасаар нэг ширхэг хувцас худалдаж авав. Тухайлбал, хичээлийн форм, сурагчийн цагаан цамц, цэнхэр цамцнаас эхлээд биеийн тамирын хослол, гутал, пүүз, охидын цагаан үсний даруулгаас сонголтоо хийсэн байна. Энэ талаар “Ид шидийн орон” ТББ цахим хуудаснаа “Бид нийт 10 кг гаруй хаягдал цаас цуглуулжээ. Хүүхдүүд маань энэ арга хэмжээгээр өөрт хэрэгцээтэй хувцсаа авахаас гадна байгальд ээлтэй үйлдэлд суралцаж байнахэмээн бичсэн байна. Сонирхолтой нь, энэхүү хаягдал цаасаар тус байгууллагынхан хүүхдүүдтэй хамтран цаас дахин боловсруулах арга хэмжээ зохион байгуулж, мэндчилгээний цаас, тэмдэглэлийн дэвтэр, чимэглэл гэх мэт шинэ цаас гарган авч ашиглах гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.