images

Монгол охин ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-08-21


   Хонконгод өчигдөр эхэлсэн ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын 25 тамирчин өрсөлдөж байна. Өнөөдөр 15 минутын хугацаанд баганаар жагсаасан үгс цээжлэх "Random words" төрөлд өрсөлдсөн ОУХМ Ц.Номин-Эрдэнэ 264 үг тогтоож алдаагүй санаснаар өсвөрийн тамирчдын дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Түүний өмнө энэ төрлийн дээд амжилтыг 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 244 үг цээжилсэн Германы тамирчин Доротеа Сейц эзэмшиж байжээ. "World Memory Statistics" сайтын мэдээлснээр манай ой тогтоолтын өсвөрийн тамирчид 18 төрлийн тэмцээний аравт нь дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан бол өнөөдөр нэгээр нэмэгдэж 11 төрөлд дэлхийд манлайлах болов. Тухайлбал, Ц.Номин-Эрдэнэ болон дэлхийн аварга ихэр тамирчин Н.Энхшүр, Н.Мөнхшүр, Б.Шижир-Эрдэнэ, Э.Лхагвадулам нар тус бүр нэг төрөлд, Э.Пүрэвжав зургаан төрөлд ой тогтоолтын өсвөрийн тамирчдын дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна. Мөн манай улсын баг тамирчид 2015, 2017, 2019 оны ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлж байсан түүхтэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Eheh

    Odoo 7 uldlee

    2023-08-22

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.