БНХАУ: Монгол хүүхдүүд роботын тэмцээнээс гурван медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2023-08-21
Бээжин хотод энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд "Robot Challenge World-2023" тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас "Монгол тэмүүлэл" сургуулийн Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, "Шинэ эрин" сургуулийн Г.Идэржаргал багштай дөрвөн сурагч долоон төрөлд оролцсон бөгөөд монгол хүүхдүүд тус тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г.Шинэ-Од эхний өдөр хоёрдугаар байранд орсон байна. Харин тэмцээний сүүлийн өдөр манай улсын хоёр баг Robot rugby-senior төрөлд алт, хүрэл медалийн эзэд болжээ. Тэмцээнд 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч, 220 байгууллага хамтран ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.