Ургац хураалт есдүгээр сард эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-08-21
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллажээ. Энэ үеэрээ ургацын урьдчилсан баланс тогтоох, ургацын төлөв байдал, салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай танилцсан байна. Улаан буудай аарцан болц буюу дунд үе шатанд байгаа бөгөөд цаг агаар хэвийн байвал есдүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Мөн тариаланчид ургац хураалтын техник засварын ажил гүйцэтгэж ургац хураалтын бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ. Түүнчлэн улаан буудайн үрийг шинэчлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон "Алтайская 70", "Алтайская 75", "Алтайская 325", "Новосибирская 41" зэрэг сортын элит үрийн ургалт гойд сайн байгааг тариаланчид онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.