images

"Нүүдэлчин" фестивалийг зураглахаар Япон, Хятад, ОХУ-ын мэргэжлийн гэрэл зурагчид ирэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-08-18


   Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Японы мэргэжлийн гэрэл зурагчдын холбоо, Гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүн "Nippon Photography" хүрээлэнгийн сургагч алдартай гэрэл зурагчин Тацүо Хата энэ сарын 16-нд Монголд ирсэн билээ. Тэрбээр "Нүүдэлчин" соёлын фестивалийг зураглахаар ирсэн бөгөөд 1997 онд Монголд Японы соёлын өдрүүд болоход манайд анх удаа ирж байсан аж. Т.Хата наймдугаар сарын 30-наас нутагтаа “Үүлсийн доогуурх уулс” нэрт гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргахаар ажиллаж байгаа юм. Тэрбээр Якүшима арлын гэрэл зураг бүхий "Traces of Yakushima", "Rainy Days Yakushima" болон "New Zealand" зэрэг хэд хэдэн гэрэл зургийн цомог гаргажээ. Түүний "Traces of Yakushima" цуврал гэрэл зургийг Японы алдарт дуучин Сүгизо цомогтоо ашиглаж тэд хамтран ном бүтээсэн юм. Мөн тус номд орсон гэрэл зургуудаараа 2022 оны зун Токиогийн баячуудын дүүрэг гэгддэг Гинзад, аравдугаар сард Осака хотод үзэсгэлэн гаргаж байв. 1970 оны дөрөвдүгээр сард төрсөн тэрбээр мотоциклийн дэлгүүр болон автомашины худалдааны газарт дилерээр ажиллаж байгаад гэрэл зургийн авьяасаа нээжээ. Ингээд мэргэжлийн сургуульд сурсныхаа дараа Тошинобү Такиүчи гэрэл зурагчны туслахаар ажлын гараагаа эхэлсэн байна. Т.Хата нь найм дахь удаагийн "Фүжимото Шихачи" гэрэл зургийн шагналын эзэн юм. Мөн Т.Хатагаас гадна Хятадын "Xinhua" агентлагийн болон ОХУ-ын нийт таван гэрэл зурагчин МГЗНХ-ны урилгаар ирж "Нүүдэлчин" фестивалийг сурвалжлав.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.