Бээжингийн Зам харилцааны их сургуульд Монголын 42 оюутан тэтгэлэгтэй суралцана
Чихэнд чимэгтэй
2023-08-18
Зам тээврийн хөгжлийн яамнаас өнгөрөгч зургадугаар сард Бээжингийн Зам харилцааны их сургуульд тэтгэлэгтэй суралцуулах оюутны бүртгэл, сонгон шалгаруулалтыг зарласан билээ. Тэгвэл өчигдөр тус тэтгэлэгт шалгарсан 42 оюутан батламжаа гардаж авсан байна. Эдгээр оюутнууд нь тус сургуульд агаарын тээвэр, авто зам, авто тээвэр гэсэн чиглэлээр суралцах ажээ. Өнөөдрийн байдлаар зам тээврийн чиглэлээр дотоодын их дээд сургуулиудад гурван мянга гаруй оюутан, гадаадын их сургуульд 400 оюутан суралцаж буй. Мөн цаашид зам тээврийн салбарын эрэлттэй мэргэжлээр Хятад, Орос, Герман, Катар, Солонгост тэтгэлгээр суралцах боломжуудыг шат дараалан нээлттэй зарлахаас гадна жил бүр дотоодын их, дээд сургуульд суралцаж буй шилдэг 100 оюутанд тус бүр хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгох талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.