images

Их Британи: Асрамжийн газарт танилцсан 81, 82 настай хос хуримлалаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-18


   Тэтгэвэртээ гарсан өндөр настай хүмүүс бие даан амьдрахаар очдог өндөр настны асрамжийн газар танилцсан хос бие биедээ дурласнаар гэр бүл болж, хуримаа хийжээ. Тэд бол эхнэр, нөхөр нь талийгаач болсны дараа Английн Кейншам дахь асрамжийн газар амьдрахаар очоод танилцсан 82 настай Кристофер Стрийтс, 81 настай Роза Стрийтс нар юм. Тэд танилцангуутаа хоёул урлаг, театр, түүх, хөгжимд дурладаг, хөдөө нутгаар аялах дуртай ижил сонирхолтой хүмүүс гэдгээ мэдсэн бөгөөд танилцсанаасаа хойш 18 сарын дараа гэрлэсэн нь энэ аж. Мөн тэд 1960-аад оны дунд үед Замби улсад хоорондоо 64 километрийн зайтай амьдарч байснаа мэдсэн гэнэ. Тухайн үед Кристофер уурхайд инженер, Розагийн талийгаач нөхөр багшаар ажиллаж байжээ. Сайхь хос Сомерсэт гүнлигийн Бат хотын "Bath Guildhall" ордонд хуримын ёслолоо хийсэн бөгөөд үүнд хоёр талын гэр бүлийнхэн ирж оролцсон тухай Кристофер “Хуримын ёслолоо үр хүүхэд, ач зээ нартайгаа хамт тэмдэглэж, Шинэ Зеландад амьдарч буй гэр бүлийнхэндээ лайваар шууд дамжуулах бид хоёрт үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа” хэмээн ярьсан байна. Мөн тэд хуримынхаа өмнөхөн Италийн хойд хэсэг рүү амралтад явж бал сараа тэмдэглэжээ. Кристофер энэ тухай ярихдаа “Тэр гайхамшигт өдрийн бүх зүйл бидний санаснаар болж өнгөрсөн. Хүмүүс бидэнд “Гэрлэх ёслолын өмнө аялалд явах хэрэггүй, салаад ирдэг” гэж хэлж байлаа. Гэвч амьдрал богинохон, ийм юманд санаа зовох илүүц” гэжээ. Мөн тэд нас барсан эхнэр, нөхрөө хүндэтгэж цаашдаа асрамжийн газартаа амьдрах шийдвэр гаргасан байна. Тус байгууллага нь ашгийн бус буяны байгууллага бөгөөд бие даан ганцаараа амьдрах өндөр настнуудад зориулсан 136 оршин суугчийн байр, халамж шаардлагатай настнуудад зориулсан 93 ор бүхий асрамжийн газартай аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.