Монголын баг Зүүн Азийн залуучуудын наадмаас анхны алтан медалиа хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-08-18
Зүүн Азийн залуучуудын наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр бокс, жүдо, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, хөлбөмбөг, ширээний теннисний тэмцээнүүд явагдсан билээ. Тус наадамд оролцож буй манай улсын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртсэн бөгөөд нийт 56 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд өрсөлджээ. Үүнээс эмэгтэйчүүдийн 44 кг жинд зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Т.Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-тэй алтан медалийн төлөө барилдаж ялалт байгуулсан байна. Тэрбээр өрсөлдөгчөө нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болсноор Монголын тамирчдын алтан медалийн салхийг хагалж буй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.