ҮСХ: Улсын төсөв долоон сарын хугацаанд 3.5 их наядаар өсжээ
Чихэнд чимэгтэй
2023-08-17
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын хугацаанд Монгол улсын нийгэм, эдийн засагт гарсан голлох өөрчлөлт, үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Уг хугацаанд улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37 хувиар өсжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 42.5 хувиар өссөн байна. Улмаар улсын төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Түүнчлэн эдийн засгийн нэг голлох үзүүлэлт болох нийтийн хоолны салбарын орлого хагас жилд 588.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104 тэрбумаар өссөн байна. Харин зочид буудлын салбарын орлого тус хугацаанд 221 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 61 тэрбумаар өсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.