images

Хүний тархинд суулгах чип бүтээдэг компани 280 сая долларын санхүүжилт татжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Илон Маскийн байгуулаад таван жил болж буй "Neuralink" стартап компани хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлжээ. Тус компани нь энэ мөнгөө хүний тархийг компьютертэй холбох чип суулгацынхаа технологийн хөгжүүлэлтэд зориулах гэнэ. "Neuralink" уг бүтээлээ өмнө нь амьтад дээр туршиж байсан бөгөөд Илон Маск хүн дээр туршилт хийхээр болсноо зарласантай зэрэгцэж энэхүү хөрөнгө оруулалтыг татсан байна. Хөрөнгө оруулагчдын дунд тэрбумтан Петер Тиэлийн санхүүжилттэй “Founders Fund” тэргүүтэй томоохон сангууд байгаа гэнэ. “Neuralink” компани нь энэ оны зургаадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдаас нийт 143 сая ам.доллар, 2022 онд 278.1 сая ам.доллар, 2021 онд 518.9 сая ам.доллар босгосон байна. Илон Маскийн энэхүү стартап хүний ​​тархинд чип бүхий суулгац бүтээх зөвшөөрлийн хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.