images

Солонгосын 100 эмч Сүхбаатарын талбайд зөвлөгөө өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-17


  "Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ энэ сарын 25-нд эхэлнэ. Энэ хүрээнд тус улсын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорациас гурван өдрийн турш эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Үүнд Солонгосын нүд, шүд, үе мөч, нуруу нугас, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн нийт 50 эмнэлгийн 100 гаруй эмч, зөвлөх ирж оролцох гэнэ. Тухайлбал, Сөүлийн үндэсний их сургуулийн төв болон хүүхдийн эмнэлэг, Ганнам эмнэлэг, Тэгү хотын эмнэлэг, Улсан их сургуулийн эмнэлэг зэрэг байгууллагын эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Уг үзлэг, шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 21-нийг хүртэл энд дарж цахимаар бүртгүүлнэ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.