Улаанбаатарт маргааш хоолны фестиваль эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-08-17
Монгол үндэсний хоолны соёлыг сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой “UB Food festival-2023” арга хэмжээ маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоотой хамтран ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн арга хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопууд монгол, хятад, япон, солонгос, тайланд, европ хоол, зууш болон кофе, амттанаар үйлчилнэ. Мөн фестивалийн турш урлагийн тоглолт, олон төрөлт тэмцээн уралдаан, хоолны амталгаа, шоу үзүүлбэрүүд болох гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.