images

Зэвсэгт хүчний алба хаагч зургаан цагт 73 км 214 метр гүйж рекорд эвдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-17

   Улсын аварга шалгаруулах хэт холын марафон энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болжээ. Тус тэмцээн 6/12/24 цагийн гүйлтийн төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Б.Сарангуа 18-35 насны ангиллын зургаан цагийн марафонд 73 км 214 метр зам туулснаар, улсын дээд амжилтыг шинэчилсэн хэмээн Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээллээ. Мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргийн цагдаа, ахлах ахлагч Ч.Батжаргал 35-39 насны ангиллын 24 цагийн марафон гүйлтэд 180 км зам туулж, улсын аваргын алтан медаль хүртсэн байна. Дэд ахлагч Б.Сарангуа нь шинэчилсэн зургаан цагийн дээд амжилтаас гадна 2018 онд 24 цагийн улсын аварга, 2019 онд 12 цагийн улсын аваргаар шалгарч, амжилтаа ахиулж байжээ. Харин ахлах ахлагч Ч.Батжаргал 2015 онд 12 цагийн марафоныг 135 км зам туулсан амжилттай байсан аж. Түүнчлэн Монголын хэт холын марафоны холбооноос улсын аваргад тэргүүлсэн тамирчдыг 12 дугаар сард Тайваньд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар болжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    HeatherOpeve

    in reality, at <a href=https://amttgrp.com/why-most-bcgame-casino-germani-fail/>https://amttgrp.com/why-most-bcgame-casino-germani-fail/</a> you are provided one free spin daily!

    2024-12-23

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    LeslieAlumb

    Поздравляю, ваша мысль блестяща Complexity of <a href=https://stemcellserbia.com/>https://stemcellserbia.com/</a>.

    2025-02-26