images

Боксчин Э.Номундарь мөнгөн медалийн төлөө өнөөдөр тулалдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-17


   “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол бөхийн өргөөнд боксын тэмцээнээр өчигдөр эхэллээ. Тус төрөлд 43 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлж, өчигдөр зарим жингийн урьдчилсан шатны тоглолтууд явагджээ. Монгол боксчдоос хамгийн эхэнд өсвөр, залуучуудын улсын аваргын алтан медальт, Алматын олон улсын тэмцээний хүрэл медальт Э.Номундарь эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд өрсөлдөж, хүрэл медалийн болзол хангажээ. Түүний хувьд БНСУ-ын тамирчинтай таарч, гурван үеийн тулааны эцэст шүүгчдийн 4:1 гэсэн саналаар ялалт байгуулсан байна. Э.Номундарь энэ тулаанаар хагас шигшээд шалгарсан бөгөөд өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.