images

Илон Маск, Марк Цукерберг нарын тулааныг Туркэд хийх санал тавьжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Туркийн зочид буудлын холбоо Илон Маск, Марк Цукерберг нарыг гардан тулаанаа Анталья дахь эртний Грек-Ромын хот байсан Аспендо задгай театрт хийх санал тавьжээ. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч, Хар тэнгисийн аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Мурат Токташ “Аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдийн хувьд бид энэ тулааныг хийхэд хамгийн тохиромжтой газар бол эртний сайхан үзэмжээрээ алдартай Аспендо театр гэж үзсэн" хэмээн “Daily Sabah” сонинд ярьжээ. Энэ тулааныг эртний Колизей театрт хийх тухай яриа гарахад Италийн Засгийн газар соёлын өвийг хамгаалах тухай мэдэгдэж, мэдээллийг няцааж байсан юм. Гэвч тулаан бодитоор болох эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа бөгөөд М.Цукерберг “Би тулаан болох жинхэнэ хугацааг товлох гэсэн ч И.Маск тэгэхийг хүсээгүй” гэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.