images

Энэтхэгт “iPhone15” үйлдвэрлэж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   “Bloomberg” телевиз “Apple” компанийн нийлүүлэгч “Foxconn” компани Энэтхэгт “iPhone 15” гар утас үйлдвэрлэж эхэлснийг лхагва гарагт мэдээллээ. Apple” компани АНУ, Хятадын улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ханган нийлүүлэгч түншүүдээ төрөлжүүлэхэд анхаарч эхэлсэн юм. Тиймээс тус компанийн ерөнхийлөгч Тим Күүк дөрөвдүгээр сард Энэтхэгт айлчилж Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахдаа тус улсад хөрөнгө оруулахаа амласан билээ. Тухайн үед Бангалор хотод 700 сая долларын хөрөнгө оруулалтаар “Foxconn” үйлдвэр байгуулж буй тухай мэдээлснээс гадна нийт “iPhone” гар утасныхаа долоон хувийг тус улсад үйлдвэрлэдэг гэжээ. Тухайлбал, “iPhone 14” гар утсыг өнгөрсөн жил Энэтхэгт үйлдвэрлэж байв. Харин ирэх есдүгээр сард худалдаанд гарах шинэ загварын “iPhone” гар утасны камерт гол өөрчлөлт орж, Pro загварын процессор сайжирсан тухай “Bloomberg” телевиз мөн мэдээлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.