images

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани “Ford”, GM компаниудыг ардаа орхив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн мягмар гарагт 85 тэрбум доллар боллоо. Ингэснээр дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийг зах зээлийн үнэлгээгээрээ давав. Тухайлбал, АНУ-ын “Ford” (48 тэрбум доллар), GM (46 тэрбум доллар), Германы BMW (69 тэрбум доллар), “Volkswagen” (69 тэрбум доллар) компаниудыг ардаа орхижээ. Одоогийн байдлаар автомашин үйлдвэрлэлийн зах зээлд 739 тэрбум доллараар үнэлэгдэж буй “Tesla” тэргүүлж байгаа билээ. Тэгвэл Хятадын BYD 93 тэрбумын долларын үнэлгээгээр салбартаа дөрөвдүгээрт орж буй аж. Харин 2017 оноос үйл ажиллагаа явуулж буй “VinFast” компани эдгээр компанитай өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд АНУ-ын Хойд Каролинад үйлдвэр барьж байна. Тус үйлдвэр нь 2025 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.