images

Хятадад “Model X”, “Model S” загварын автомашины үнэ дахин хямдрав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


      Цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлж буй урд хөршийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч хэвээр үлдэхийн тулд Илон Маск “Tesla” цахилгаан автомашиныхаа хамгийн үнэтэй загваруудын үнийг буурууллаа. Өнгөрөгч даваа гарагт Хятадын зах зээл дэх “Model Y”, “Model Y Long Range” загварын автомашинаа 2000 орчим доллараар хямдруулсан тэрбээр өчигдөр “Model X”, “Model S” загварын автомашиныхаа үнийг хямдруулав. Тухайлбал, “Model X” загвар 898900 юаниас 836900 юань буюу 114677 доллар, “Model S” нь 808900 юаниас 754900 юань болов. Энэ нь тус компани зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх, борлуулалтаа өсгөхөд анхаарлаа хандуулж буйг илтгэх бөгөөд цэвэр ашиг нь ердөө 9.6 хувь байгаа аж. Энэ нь сүүлийн таван улирлын хамгийн доод цэвэр ашиг гэнэ. Хятадын суудлын тээврийн хэрэгслийн холбооны мэдээлснээр өнгөрөгч долоодугаар сард “Tesla” компани тус улсын хэрэглэгчдэд 64285 автомашин борлуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.