images

Хятадад “Tesla” цахилгаан машины үнэ хямдарсаар байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-16


   Tesla” компани “Model Y”, “Model Y Long Range” загварын цахилгаан автомашины үнээ Хятадад дахин буулгалаа. Тухайлбал, “Weibo” платформ дахь албан ёсны хаягаараа дамжуулан дээрх хоёр төрлийн “Model Y” загварын үнийг 299900 болон 349900 юань болгож тус бүр 14 мянган юань буюу 1935 доллараар бууруулж буйгаа зарлажээ. Мөн “Model 3” загварын автомашин худалдан авахад 8000 юань буюу 1100 долларын үнэ бүхий хугацаатай даатгал өгөхөөр болсон байна. Энэ даатгалын урамшуулал нь ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх аж. “Tesla” компани 2022, 2023 онд Хятадын зах зээл дэх автомашиныхаа үнийг удаа дараа буулгаж байсан бөгөөд энэ удаагийн мэдэгдэлдээ тус улс дахь цахилгаан машин үйлдвэрлэгч олон арван компани саяхан үнээ бууруулсан тухай дурджээ. Тухайлбал, Хятадын “Geely” компанийн “Zeekr” охин компани өнгөрөгч баасан гарагт “001” загварын цахилгаан автомашиныхаа үнийг 37 мянгаас 30 мянган юань болгон бууруулсан байна. Мөн энэ сарын 1-нд Leapmotor” компани зарим загварын автомашиныхаа үнийг 10-20 мянган юанаар бууруулсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.