images

Хятадад анх удаа АНУ-аас илүү олон “iPhone” гар утас нийлүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-16


   Зах зээлийн дүн шинжилгээ хийдэг “TechInsights” сайт “iPhone” ухаалаг гар утасны хамгийн том зах зээл болох АНУ-ыг Хятад давж, энэ оны хоёрдугаар улиралд хамгийн олон ухаалаг гар утсыг Хятад руу тээвэрлэснийг зарлалаа. “Apple” компани 2023 оны хоёрдугаар улиралд дэлхий дахинд 43.1 сая “iPhone” гар утас нийлүүлсэн нь өмнөх жилийн мөн үеэс 9.3 хувиар буурчээ. Энэ нь 2016 оноос хойшх тухайн жилийн хоёрдугаар улирлын хамгийн том уналт аж. Мөн Энэтхэгийн зах зээл дэх нийлүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиар өсөж тус улс “Apple” компанийн тав дахь томоохон зах зээл болж чадсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.