images

Аравдугаар сарын 14-нд нар цагираг хэлбэртэй болж хиртэнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-08-16


   Ирэх аравдугаар сарын 14-ны өдөр "галын цагираг" хэмээх нарны хиртэлт Хойд Америкийг дайран өнгөрч, хэд хэдэн мужид үзэгдэх талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж буй. Үүний дотор Livescience сайтад мэдээлснийг авч үзвэл, уг цагираг хэлбэрийн нар хиртэлтийг Хойд, Төв, Өмнөд Америкийг гатлах болно гэжээ. Мөн АНУ, Мексик болон Өмнөд болон Төв Америкийн олон оронд ажиглагдаж байгаа энэ хиртэлтийг дэлхийн баруун хагасын сая сая хүмүүс мэдэрнэ хэмээн дурдсан байна. Хойд Америкт анх удаа тохиох гэж буй энэ үзэгдлийг судлаачид бусдаасаа арай өөр хэмээн үзжээ. Нарны хэсэгчилсэн хиртэлтийг гурван цаг орчим үргэлжлэх боловч энэ нь нар яг цагираг мэт харагдах бөгөөд хэдхэн минутын дотор л үзэгдээд өнгөрөх гэнэ. Улмаар энэ төрлийн хиртэлт ахиад 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд Мексик, АНУ, Канад улсад үзэгдэх ажээ. Сонирхолтой нь, энэ хиртэлтийн үеэр сар нарны 91 хувийг халхлах боловч хүн бүр хамгаалах шил зүүх заавал шаардлагатай аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.