Монгол-Европын залуучуудын жааз найрал хөгжмийн хамтлаг Монголд тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-08-16
Монгол-Европын залуучуудын жааз найрал хөгжмийн “Blue Sky Messengers” хамтлаг Монголд тоглолт хийхээр болжээ. Ольборг, Парис, Мюнхен, Клагенфурт, Улаанбаатар хотын хөгжмийн консерваторийн оюутнууд, шинэ төгсөгчид, багш нараас бүрддэг тус хамтлагийнхан наймдугаар сарын сүүлчээс есдүгээр сарын эхэн хүртэл Монголд байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд долоо хоног бэлтгэлээ базаах гэнэ. Улмаар Дархан хотын "Залуучууд" театрт наймдугаар сарын 26-нд, Улаанбаатар хотын Битлзийн талбайд 29-ний өдөр, Улсын филармонид 30-ны өдөр, Улаанбаатар хотын “Fat Cat” жааз клубт наймдугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 2-ныг хүртэл тоглох хуваарь гаргажээ. Уг үйл ажиллагааг "EUNIC", Франц-Германы соёлын сан болон "EUNIC Mongolia" байгууллагын хэрэгжүүлэгч "Альянс Франсез Улаанбаатар", Бээжин дэх Австри улсын Элчин сайдын яам, Бээжин дэх Данийн соёлын хүрээлэн, ЕХ-ны дэмжлэгтэйгээр Монголын "Гёте" институт хамтран санхүүжүүлж дэмжиж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.