images

Японы соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын талаар туршлага судлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-16


   Японы Саппоро хотод энэ сарын 10-14-ны өдрүүдэд 300 эрдэмтэн оролцсон Зүүн азийн соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон улсын симпозиум боллоо. Энэ хуралд манай улсаас Соёлын өвийн үндэсний төвийн хоёр, Хархорум музейн нэг мэргэжилтэн оролцож туршлага солилцжээ. Тус хуралд голчлон Япон, Солонгос, Хятад улсын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд тэдний соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны суурь судалгааны аргазүй, орчин үеийн дэвшилтэд технологи, соёлын өвийг бүтээлч үйлдвэрлэлд ашиглах, сэргээн засварлалтын чиг хандлагатай нь танилцсан байна. Мөн археологийн малтлагаас илэрсэн олдворын хадгалалт хамгаалалт болон соёлын өвийн цахим баримтжуулалт ба компьютер томографын хэрэглээ сэдэвт хурлын ажлын хэсэгт оролцжээ. 2007 оноос хоёр жил тутамд Япон, Солонгос, Хятад улсын эрдэмтдийн хамтран зохион байгуулж буй тус хуралд 50 аман илтгэл, 137 постер илтгэл хэлэлцүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.