Сөүл хотын ИТХ-ын дарга үерт өртсөн иргэдэд хандив өгчээ
Чихэнд чимэгтэй
2023-08-16
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хотын даргад үер усны гамшигт өртсөн иргэдэд зориулсан Сөүл хотын иргэдийн хандивыг гардуулсан байна. Улмаар талууд цаашид хамтын ажиллагаагаар байгалийн гамшгийг даван туулах, урьдчилан сэргийлэх, тэдгээрт зохицох техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх, чадавхыг бэхжүүлэх болон хотын асуудлаар хамтарсан судалгаа хийх талаар санал солилцжээ. Мөн манай талаас энэ чиглэлд БНСУ-ын мэргэжлийн экспертүүдийг Улаанбаатар хотод урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр буюу хот тохижилт, инженерийн байгууламж, Ус сувгийн удирдах газар болон Геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчдыг үе шаттайгаар чадавхжуулахад хамтран ажиллахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.