Замын-Үүд-Эрээн боомтоор 10.33 сая тонн ачаа тээвэрлэжээ
Чихэнд чимэгтэй
2023-08-15
Монгол, Хятадын хамгийн том Замын-Үүд-Эрээн боомтоор энэ оны эхний долоон сард 10.33 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 69.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус боомтоор оруулж ирсэн импортын бүтээгдэхүүний ихэнх нь бэлэн хувцас, цахилгаан бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээний бараа байсан бол экспортоор гаргасан бүтээгдэхүүн нь гол төлөв нүүрс, рапс, мах байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.