Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоог Унгарт сэргээн засварлав
Чихэнд чимэгтэй
2023-08-15
Монгол, Унгар улс хамтран “Азийн хүннүчүүд ба Европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа, хамаарлын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүллээ. Тус төслийн хүрээнд өнгөрөгч оны наймдугаар сард Ар гүнтэд хийсэн археологийн малтлагаас олдсон Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоог Унгарт долоон сарын турш сэргээн засварлажээ. Улмаар тогоог Монгол руу илгээхээр Унгарын Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Кашлер Миклош тус улсад суугаа Монголын Элчин сайд С.Баатаржавт долоодугаар сарын 28-нд хүлээлгэн өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.