images

Хятад улс 2025 онд шинэ цөмийн цахилгаан станц барихад 31 тэрбум долларын хөрөнгө оруулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-15


   Хятад улс 2025 онд атомын цахилгаан станц шинээр барих төсвөө 231 тэрбум юань буюу 31 сая доллар болгон нэмэгдүүлэхээ өчигдөр зарлалаа. Цөмийн цахилгаан станцын байгууламж барих хөрөнгө оруулалт нь тус улсын цөмийн эрчим хүчний салбарын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаж байгаа аж. Тус улсад одоогийн байдлаар 55 сая 630 мянган киловатт хүчин чадалтай 53 атомын цахилгаан станц байгаа нь улсынхаа нийт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 2.2 хувийг бүрдүүлж, энэ үзүүлэлтээрээ АНУ, Францын дараа дэлхийд гуравдугаарт жагсаж байна. Гэхдээ 2022 оны эцсээр цэвэр эрчим хүчний эх үүсвэр болох атомын цахилгаан станц тус улсын эрчим хүчний байгууламжийн таван хувийг эзэлж байсан нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Өнгөрөгч сарын 31-нд болсон Хятадын төрийн зөвлөлийн болон Ардын их хурлаар Фүжянь, Ляонин, Шаньдун мужид гурван цөмийн цахилгаан станц байгуулахыг зөвшөөрсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.