ДЭМБ: Дөрвөн эмнэлэгт 282.6 сая төгрөгийн үнэ бүхий мэс заслын багаж хэрэгсэл бэлэглэв
Чихэнд чимэгтэй
2023-08-15
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Монголын мэс засалч эмч нарын холбоотой хамтран “Аюулгүй мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх” төслийг 2021 оноос орон нутгийн дөрвөн эмнэлэгт хэрэгжүүлж буй. Энэ төслөөр 2030 оныг хүртэл Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Тариат сумын Эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, хүртээмжийг сайжруулахад тусалж, аюул эндэгдэл багатай мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх юм. Улмаар төслийн хүрээнд өнгөрөгч долоо хоногт тус эмнэлгүүдэд 282.6 сая төгрөгийн үнэтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, халдварын хяналт, сэргийлэлтийг сайжруулахад туслах мэс заслын гар угаалтуур, ариутгалын хяналтын иж бүрдлийг хүлээлгэн өгчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.