images

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-14


  Улсын филармонийн морин хуурын чуулга Австралийн Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-нд "Монголын сайхан орон" бүрэн хэмжээний тоглолт хийнэ. Тус чуулгынхан өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн 30-аад улсад очиж 650 гаруй удаа тоглосон бөгөөд Сиднейн дуурийн театрт бүтээлээ анх удаа толилуулах гэж байгаа нь энэ юм. Австралид суугаа монголчууд тоглолт болон тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сиднейн дуурийн театрын цахим хуудаснаас авах боломжтой. Морин хуурын чуулгынхан өнгөрсөн оны 12 дугаар сард Токио хотын "NHK Hall"-д Япон улсын эзэн хаан Нарүхито, хатан Масако нарт сонирхуулж байв.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.