images

Рубикийн шооны ДАШТ-д Монголын тамирчид хоёр дахь удаагаа оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-14


    “Rubik's WCA World Championship 2023” 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д энэ сарын 12-ны өдөр эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд нийт 62 орны 1400 тамирчин оролцож байгаагаас манай улсын 19 тамирчин 17 төрөлд багц медалийн төлөө өрсөлдөж байна. Рубикийн шооны тэмцээн нь нас болон хүйсийн ангилалгүйгээр зохион байгуулагддаг бөгөөд 3х3 шооны төрөлд тэргүүн байр эзэлсэн тамирчин дэлхийн аварга болдог уламжлалтай. Дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог бол манай улсын тамирчид хоёр дахь удаагаа оролцож буй юм. Мөн тамирчдаас хамгийн бага нь зургаан настай бол ахмад нь 32 настай аж.

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Шооны холбоо

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.