Монголын 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Киргиз улсад худалдаална
Чихэнд чимэгтэй
2023-08-14
“Монос Хүнс” компани Киргиз улсад 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ экспортлохоор болжээ. Тодруулбал, тус компанийн төлөөлөгчид энэ сарын 9-ний өдөр Киргиз улсын эм ханган нийлүүлэлтийн “Лекарь” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бүтээгдэхүүнүүдээ албан ёсоор тус улсад худалдан борлуулах болсон байна. Гэрээнд гарын үсэг зурах үеэр “Лекарь” компанийн ерөнхий захирал Эсенбеков Жолдошбек нь "Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан цаашдаа хамтарсан үйлдвэр байгуулах эрмэлзэлтэй” гэдгээ илэрхийлжээ. “Лекарь” компани нь гоо сайхан, эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүний худалдаа, эм ханган нийлүүлэх чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 130 гаруй салбартай, орон нутгийн салбарын тоо, онлайн худалдааны үйлчилгээгээрээ Киргиз улсдаа томоохонд тооцогдох сүлжээ эмийн сантай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.