"Дэлхийн зөн" байгууллага үерт өртсөн айлуудад 150 гаруй сая төгрөг хандивлажээ
Чихэнд чимэгтэй
2023-08-14
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд болсон үерт 360 өрх айл өртөж хохироод буй. Үүнтэй холбоотойгоор Швейцар улсын санхүүжилттэй "World Vision Mongolia" олон улсын байгууллагаас эдгээр айл өрхүүдэд туслахаар болжээ. Ингэхдээ олон улсын хандивлагч нараасаа 150 гаруй сая төгрөгийг цуглуулж, 150 айлд хүнс, ариун цэврийн хэрэгслийн багц, хүүхдийн хувцас, Баянзүрх дүүргийн Онцгой комисст үерийн ус соруулах зориулалтын техник хэрэгслийг гардуулан өгсөн байна. Мөн орон гэргүй 15 өрхөд гэр өгөхөөр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.