Казахстан: Монгол циркчин олон улсын тэмцээнээс тусгай байрын шагнал хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-08-14
Казахстан улсын Астана хотод 14 дахь удаагийн "Азийн цуурай" олон улсын циркийн жүжигчдийн тэмцээн энэ сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Орос, Монгол, Унгар, Израиль, Болгар зэрэг 14 орны жүжигчид оролцжээ. Мөн тэмцээний соло төрөлд эх орноо төлөөлөн оролцсон "Mongolian Circus Production Erdene" циркийн жүжигчин, алиалагч Н.Баянбилэг Special prize буюу тусгай байрын шагнал хүртсэн байна. Өнгөрсөн жил болсон тус тэмцээнд манай улсын циркийн хөгжлийн төвийн уран нугараачид "Аватар" үзүүлбэрээр оролцож байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.