images

Нийтийн тээврийн 210 автобусанд техникийн хяналтын цахим гэрчилгээ олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-14


  Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд энэ сарын 7-ноос эхлэн RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгож буйЭнэ хүрээнд нийтийн тээврийн 210 автобусанд техникийн хяналтын цахим гэрчилгээ байршуулсныг "Нийтийн тээврийн газар" албан ёсны хуудаснаа мэдээлжээ. Энэхүү системийг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд нэвтрүүлснээр авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, торгуулиа хугацаанд нь төлүүлэх, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм. Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх талаарх болон нийслэлийн замын засвар үйлчилгээний явцын мэдээллийг энэ системээс авч болох аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.