images

Турк: Гал сөнөөгчдийн ДАШТ-д Монголын алба хаагчид оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-14


   Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын сүүлчээр Туркийн Измир хотноо эхэлнэ. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням 6.4 сая төгрөгийн үнэ бүхий витамин, хоол хүнс зэргийг хандивлажээ. Тэрбээр Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны ерөнхийлөгч Я.Ишжамцад өчигдөр хандивыг гардуулан өгч, тамирчдад амжилт хүссэн байна. Монгол тамирчид өмнө нь дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээнд багаараа хүрэл медаль хүртэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.