200 урилга үнэгүй тараана
Чихэнд чимэгтэй
2023-08-14
Өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэл үргэлжлэх "Улаанбаатар" олон улсын хөгжмийн наадмын хүрээнд "Chamber music concert", "Ub Festival Orchestra" зэрэг тоглолтууд Монгол улсын филармони концертын танхимд үнэ төлбөргүй болно. Тоглолтод олон улсын хөгжимчид, гадаадад мэргэжлээрээ ажилладаг монгол хөгжимчид, удирдаачид, дуучид оролцох бөгөөд тухайлбал, зочин хөгжимчнөөр АНУ-аас хийлийн гоцлооч Эжен Дё, хөгжимчин Анна Чен, Хятад улсаас Шанхайн консерваторийн хөгжимчин Шилуун болон Дэлхий нар ирж тоглох гэж буй юм. Мөн үүнээс гадна фестивалийн хүрээнд хоёр мастеркласс хичээлийг үнэ төлбөргүй, нээлттэй зохион байгуулахаар болжээ. Тус наадмын зохион байгуулагчид албан ёсны цахим хуудаснаа “Бид заалны багтаамжаас хамаарч тоглолт тус бүр дээр 200 урилгыг та бүхэнд нээлттэй тараана. Урилгыг хүртээмжтэй байлгах үүднээс нэг хүнд нэг урилга гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн мэдээлжээ. Урилгыг өнөөдөр болон 16, 18-ны өдрүүдэд Монгол улсын филармони дээр 10:30-14:30-ийн хооронд тараана. Мөн урилга хүлээн авсан үзэгч, оролцогчид тус фестивалийг хөгжүүлэх санд хандив өргөж болно гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.