images

Усанд сэлэлтийн эгч дүү хоёр тамирчин Монголын дээд амжилтыг шинэчлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-08-04


  Хятадын Чэндү хотод болж буй “Чэндү-2021” оюутны спортын зуны их наадамд 118 орны 10 мянга гаруй оюутан тамирчид 18 спортын төрлөөр өрсөлдөж буйгаас манай улсын 80 гаруй тамирчин спортын есөн төрөлд хүч үзэж байна. Тухайлбал, усанд сэлэлтийн төрөлд найман тамирчин уралдав. Улмаар өчигдөр ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 100 метрт өврөөр даллах сэлэлтээр 56.62 секундэд барианд орж Монголын дээд амжилтыг шинэчиллээ. Харин өнөөдөр ОУХМ Б.Энхтамир эрэгтэйчүүдийн 100 метрт өврөөр даллах сэлэлтээр 51.66 секундэд барианд орж мөн улсынхаа дээд амжилтыг шинэчлэв. Батбаярын Энххүслэн, Энхтамир нар нь эгч дүүс бөгөөд тэд “Чэндү-2021” оюутны зуны их наадмын өмнө Японы Фүкүока хотод болсон ДАШТ-д холимог буухиа сэлэлтийн төрөлд баг болон оролцож Монголын дээд амжилтыг шинэчилсэн юм. Мөн тэд 2022 онд Австрали, Унгарт болсон ДАШТ-д мөн холимог багийн төрөлд Монголын дээд амжилтыг тогтоож байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.