images

Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэхээр боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-08-03


   Энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд АНУ-д албан айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Дэд ерөнхийлөгч Камала Харристай наймдугаар сарын 2-нд Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Тэд хоёр улсын хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин тэлж байгааг онцлоод цаашид сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистикийн салбарт хамтын ажиллагаагаа тэлэх тухай ярилцжээ. Тухайлбал, Агаарын тээврийн тухай хэлэлцээр байгуулж хоёр улсын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр боллоо. Ийнхүү шууд нислэг үйлддэг болохын тулд хоёр тал 20 гаруй жилийн өмнөөс Агаарын тээврийн хэлэлцээр байгуулахаар хэлэлцэж эхэлсэн ч энэ оны нэгдүгээр сард Зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд АНУ-д айлчилж “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг баталснаар хэрэгжих үндэс суурь нь бүрдсэн юм. АНУ бол Өмнөд Солонгос, Япон, Хятадын дараа орох монголчуудын хамгийн ихээр зорчдог улс бөгөөд тус улсад 50 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.